ШУТИС-ИЙН 2020/2021 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистрантурын сургалтад элсэгчдийн анхааралд

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн магистрантурт элсэх хүсэлтэй иргэдийг 2021 оны 01 дүгээр сарын 18-аас 02 дугаар сарын 04-ний өдрүүдэд цахимаар  бүртгэнэ.

              ХОЛБООС: https: /www.must.edu.mn/mn/

Магистрантурт элсэхээр бүртгүүлсэн иргэний боловсролын баримт бичиг (диплом)-ийн мэдээллийг 2021 оны 02 дугаар сарын 08, 09-ны өдрүүдэд БШУЯ-ны Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлтэй эсэхийг хянаж,  хариуг емайл хаягаар өгнө.  

ДБУМС-д дипломын мэдээлэл бүртгэлтэй бол Магистрантурын сургалтад шинээр элсэгчдээс суралцах чиглэлийн дагуу мэргэжлийн ярилцлага болон гадаад хэлний мэдлэгээр дараах хуваарийн дагуу шалгалт авна

02 сарын 05     10:00-16:00      Гадаад хэл    /http://www.testcenter.edu.mn/

02 сарын 08     11:00-17:00      Мэргэжлийн ярилцлага

Мэргэжлийн ярилцлагыг бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөр хариуцсан салбар, тэнхим дээр зохион байгуулна.

Элсэлт авах Мэргэжлийн чиглэл /Хөтөлбөр/-ийн нэрсийн жагсаалтыг эндээс үзнэ үү.  

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛИЙН АЛБА